УИХ: “Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгасан”

Гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд улсаас шөнийн тарифын хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс үзүүлдэг билээ. Гэвч 2023 оны улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй байсан юм. 

Харин тухайн төсвийг салбарын сайдын багцад суулгасан талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Бид иргэдийнхээ саналыг тусгаж, шөнийн цахилгааны тарифын 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгаж чадсан” гэдгийг хэллээ. 

Түүнчлэн тэрбээр “Алт тушаах хэмжээ ямар байгаа вэ? Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвлөсөн мөнгөнд тодорхой хяналт хэрэгтэй” гэв. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “УИХ-ын зүгээс төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр нэмж бууруулсан. Ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 0.23 хувиар сайжруулаад байна. 

Ирэх онд Монголбанканд алт тушаалтын тоо 20-24 тонны хэмжээнд хүрэх боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр төлбөрийг Засгийн газрын зүгээс барагдуулах шаардлагатай. 230 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг ойрын хугацаанд зайлшгүй шийдэх шаардлагатай” гэв.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

09:56 2022/11/10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд /Байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  •  “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсох

admin

Read Previous

Жо Байден: Илон Маск гадаад улс орнуудтай ямар харилцаатайг шалгах шаардлагатай

Read Next

“Халамж санхүүжүүлдэг төсөв, цемент зуурдаг хөрөнгө оруулалтаа хязгаарлахгүй бол Монгол Улс дампуурлаа!”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *