ДЭМБ-аас албан ёсоор цар тахлыг зарласнаас хойш 6 сарын хугацаан өнгөрч, улс орон бүр урьдчилан таамаглаагүй зардлыг улсын төсвөөсөө зохицуулах шаардлага тулгарсан. “КОВИД-19” цар тахлын халдварын эсрэг хариу арга хэмжээ авахад эрүүл мэндийн тогтолцооны үр ашгийг сайжруулах хэрэгтэй. Иймээс улс орон бүр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хөрөнгө оруулах нь “КОВИД-19” цар тахлын тархалтын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авах, иргэдийнхээ амь насыг аварч, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг ДЭМБ-аас онцолж байгаа юм. Иймд улс орнуудын парламентад хандан үндсэн дөрвөн чиглэлд анхаарч ажиллах зөвлөмжийг өгчээ.
Үүнд,
1. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт (БНЭМХ)-ын тухай хууль тогтоомж боловсруулах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах;
2. “КОВИД 19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл мэндийн тогтолцоог урт хугацаанд бэхжүүлэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн БНЭМХ-ын төлөвлөгөө, санхүүжилтийн талаар ярилцах;
3. БНЭМХ-ыг дэмжихэд чиглэсэн гүйцэтгэл, манлайллыг уялдуулах парламент дахь институцийн механизмыг бэхжүүлэх;
4. БНЭМХ-т хяналт тавих чиглэлээр холбогдох яамдтай хамтран ажиллах талаар тусгажээ