ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН НИЙСЛЭЛИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ЭМЧ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  эмч, ажилтнууд болон дүүргийн ЭМГ-ын ӨЭМТ-г хариуцсан мэргэжилтэн нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар ӨЭМТ-ийн тулгамдаж буй асуудал, тусламжийн чанар, хүртээмж, иргэн-өрхийн эрүүл мэндийн одоогийн байдал зэргээр нээлттэй ярилцлаа.  Энэ жилийн хувьд Ковид-19 халдварын цар тахлын үед нэгдмэл зохион байгуулалттайгаар томуу, томуу төст өвчнийг эрсдэл багатай давах нэг зорилгын төлөө ажиллахаар ЭМЯ-ын Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд онцлов. 

Arslan.mn

Уг хэлэлцүүлэгт ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар, сайдын зөвлөх, НЭМГ дарга Л.Төмөрбаатар, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар оролцов.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “ЭМЯ хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн үндсэн чиглэл болох НЭМ-ийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулахын тулд ӨЭМТ, СЭМТ-ийг чадавхжуулах замаар ялангуяа урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэгт иргэн, өрх бүрийг хамруулан Иргэний эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сантай болох ажлыг эхлүүлэн одоогоор 8 аймаг, 2 дүүргийг хамруулахаар ажиллаж байна. Анхан шатны төвшинд эмч, эмнэлгийн мэргэжилтэнг ачаалалд оруулж, цаг бардаг анхан шатны эрх зүйн баримт, тушаал, шийдвэрийг эргэн харах, цахим болгох, оновчтой цөөн үзүүлэлтээр ӨЭМТ, СЭМТ-ийн үйл ажиллагааг явуулах, дүгнэхэд онцгой анхаарч хамтран ажиллана” гэлээ.  

Arslan.mn

Уулзалтаар ӨЭМТ-ийн эмч нарын зүгээс ӨЭМТ –ийн санхүүжилт 2 дахин нэмэгдсэн нь тусламж үйлчилгээг өргөтгөх, ажиллаж буй багийн нийгмийн асуудлыг шийдэхэд маш том түлхэц болсныг дурдахын зэрэгцээ анхан шатны маягт бүртгэл маш нүсэр, оновчгүй, НЭМ олон хөтөлбөрүүд уялдаа бага, үр дүнг үнэлэхэд төвөгтэй, цахимжсан үйлчилгээ хомс буюу тайлан, мэдээ гаргахад ихэнх цаг зарцуулдаг тул энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах талаар санал гаргав.

НЭМГ дарга Л.Төмөрбаатар “Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ӨЭМТ-ийн удирдлагын багийг хүлээн авч цаг үеийн асуудал, мөн анхан шатанд тулгамдаж буй асуудлыг биечлэн уулзаж сонсон,НЭМТ-ийг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байгаад талархал илэрхийлье. ӨЭМТ-ийн хувьд санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлууд харьцангуй сайн шийдэгдсэн. Одоо НЭМГ, ӨЭМТ-д хүн амд үзүүлэх тусламжаа л сайжруулах, үйлчилгээг чанаржуулахад бид анхаарна” гэлээ.

Arslan.mn

Уулзалтаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх, ТУТ менежер О.Чимэдсүрэн томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  хүрээнд  Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төлөвлөлт, хэрэгжүүлж буй ажлууд, ӨЭМТ –ийн үүрэг оролцооны талаар танилцуулав. Энэ ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 45 ӨЭМТ нь одоог хүртэл магадлан итгэмжлэгдээгүй, энэ нь ЭМД-аас санхүүжилт авч иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгааг дурдаад холбогдох талууд энэ чиглэлд шуурхай ажиллаж байна хэмээн танилцууллаа. 

Мөн ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанаас Томуугийн вакцинжуулалтын төлөвлөлт, ӨЭМТ-өөс вакцин хийхэд анхаарах зүйлс, зорилтот бүлэг болон зохион байгуулалтын талаар ярилцлаа.

Эх сурвалж:ЭМЯ

admin

Read Previous

ИРЭХ ДАВАА ГАРИГААС ЭХЛЭН 100 АЙЛ ДАХЬ УБЕГ-ЫН БАЙРАНД ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЛЭЭ

Read Next

ДЭМБ-ААС УЛС ОРНУУДЫН ПАРЛАМЕНТАД ХАНДАН ЗӨВЛӨМЖ ӨГЧЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *