О.БААСАНХҮҮ Н.ЭНХБАЯРЫГ ОРХИЖ С.ЭРДЭНИЙГ СОНГОЛОО

УИХ-ын 2020 оны сонгуульд хаяанд ирсэн энэ өдрүүдэд улс төрчид хөдөлгөөн ихтэй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү  МАХН-аасаа  гарахаар шийдэж, өргөдлөө намын даргадаа хүргүүлсэн талаараа долоо хоногийн эхэнд мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр АН-д элсэхээр болсон тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээлэхээр болжээ. 

О.Баасанхүү гишүүний хувьд 2012 онд намын жагсаалтаар УИХ-д суусан  нэгэн. Тухайн үедээ түүнийг “Н.Энхбаярын бор оймсонд хавчуулагдан УИХ-д орж ирсэн” хэмээн егөөдөх хүн олон байв. Харин дараа нь УИХ-ын 2016 сонгуулиар МАХН-аасаа Орхон аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан. Гэвч УИХ-ын сонгуулиас хойш нэг их удалгүй  О.Баасанхүү гишүүн намын удирдлагуудтайгаа түнжин хагарч, дөрвөн жилийн турш МАХН-ын гишүүн мөн биш гэгдэж явсан юм. Үүнээс үүдэн ирэх сонгуулиар МАХН-ынхан түүнд тойрог өгөх эсэх нь ч эргэлзээ төрүүлж байв. Иймээс  О.Баасанхүү гишүүн намаасаа гарах өргөдлөө энэ долоо хоногийн даваа гарагт намын дарга Н.Энхбаяртаа гардуулсан байдаг. 

Харин өнөөдөр АН-д элсэх өргөдлөө С.Эрдэнэ даргад өгөх гэнэ. 

admin

Read Previous

УОК: Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгаас орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Read Next

34 ДЭХ ТОХИОЛДЛЫН ДАРАА ЯМАР ЯМАР ШИЙДВЭР ГАРАВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *