УОК орой 18.30 цагаас шуурхай хурал зарлан хуралдлаа. Улмаар цаг гаруй хуралдаж, дөнгөж сая дуусан хурлаас гарсан шийдвэрийг танилцуулав.
УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал “ОХУ-аас ирсэн тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн тул Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 21.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Улсын Онцгой комиссын уг шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан журам гаргахыг аймаг, нийслэлийн Онцгой комисст үүрэг болгосон. Хязгаарлалт тогтоосон энэхүү хугацааг цаашид сунгахгүй байх чиглэл барьж байгаа” гэв.