2020 он бол УИХ-ын ээлжит сонгуулийн жил билээ. Он гармагц л улс төрийн намуудаас хэн нь хаана дэвших тухай яриа улс төрчдийн төдийгүй олны анхаарлыг татсаар байна.
Манайд улс төрийн 2 том нам ээлжлэн ялалт байгуулж төрийн эрхийг барьдаг нь нууц биш. Нийгэм илүү дэвшилтэт, шинэ улс төрчдийг хүлээж буй нь бас нууц биш. Нэр цэвэр, боловсролтой залуучуудыг улс төрийн намууд ч мөн сонгуульд сойхоор бэлтгэж буй сурагтай. Улс төрийн ууган хүчний нэг болох Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын сонгуульд сойж магадгүй Ардчилсан залуучуудын холбооны залуучуудаас та бүхэнд танилцуулъя.
Сүхбаатар овогтой Эрдэнэболд. АЗХ-ны ерөнхийлөгч, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвийг үүсгэн байгуулж байсан ажлын туршлагатай.
Сүхбаатар овогтой Эрдэнэболд
Түмэндэлгэр овогтой Батцогт. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн АН-ын дэд даргаар ажиллаж байсан.
Цэнд овогтой Баатархүү. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга, Лектор төвийг үүсгэн байгуулагч
Хуяг овогтой Номингэрэл. Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн захирал асан, Woman for Change ТББ-ын УЗ-ийн дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн
Буянаа овогтой Ган-Очир. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, Монголын Эдийн засгийн форум ЕНБД-ын албыг хашиж байсан туршлагатай
Доржрэнцэн овогтой Сүндий. Нэткапитал группийн ерөнхийлөгч
Баатар овогтой Болор-Эрдэнэ. Олон Улсын Судалгаа Хөгжлийн Төвийн захирал, Монголын Явган алхалтын холбооны ерөнхийлөгч, Смарт Пайлот ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг
Пүрэв овогтой Нүрзэд. Нийслэлийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, ЗАСАГ ХААН ХХК зөвлөх, МУЛТИПАК ХХК үүсгэн байгуулж байсан ажлын туршлагатай
Мөнхжаргал овогтой Чимэддорж. Хөдөлмөрийн Судалгааны Институтийн захирал, Хариуцлагатай Ардчилал Сангийн удирдах зөвлөлийн дарга, Эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлт чиглэлээр судалгааны ажил 10 гаруй жил хийсэн
Ганбат овогтой Очирбат. АЗХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, “Монголын цаас үйлдвэрлэгчдийн холбоо”-ны Тэргүүн, “Тнгри групп”-ын үүсгэн байгуулагч
Пушаа овогтой Алтан-Од. “Жигүүр Гранд групп”-д менежер, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын даргаар ажиллаж байсан.
Гүншир овогтой Мөнгөнхуяг. Хөвсгөл аймгийн АН-ын бүлгийн дарга, Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, “Урагшлах” ХХК-ийн гүйцэтгэх захирал
Зоригтсайхан овогтой Сарантуяа. АН-ын ҮБХ-ны гишүүн, Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Гүйцэтгэх Захирал, АН-ын бодлогын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Цагаан-Өвгөн овогтой Жадамбаа. “Shinsegae Med Mongolia” ХХК-ийн захирал, АН-ын ҮБХ-ны гишүүн
Рагчаа овогтой Оюун-Эрдэнэ. Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, “Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГ Гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар Хуулийн зөвлөх ажилладаг.
Шарив овогтой Жандос. АН-ын ҮБХ-ны гишүүн, Сангийн яамны Тамгын газрын даргаар ажиллаж байсан, МУ-ын Ерөнхийлөгчийн Орон тооны бус зөвлөхөөр ажилладаг
Майнбаяр овогтой Тулгат. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн
Монхоо овогтой Амгаланбаатар. АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Арилжааны тооцооны төв” Төрийн өмчид компани захирлаар ажиллаж байсан, АН-ын ҮБХ-ны гишүүн
Баасандаваа овогтой Дөлгөөн. “Эрүүл хот” төслийн удирдагч, “БиЖиБи” компанийн захирал. Тэрээр өмнө нь Тэнгэр Капитал ҮЦК-ны дэд захирлаар ажиллаж байсан, санхүү хөрөнгийн зах зээлд 10 гаруй жил ажилласан туршлагатай.
Пүрэвбаатар овогтой Мөнхтулга. Хамгийн том олимпын цагиргийн санхүүжилт босгож Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд байгуулсан, мөн Архангай аймагт “Эрх Чөлөөний Цэцэрлэг”-ийг бүтээн байгуулж байгаа, “Гэрэлт амьдрал өөд” төслийг санаачлагч
Пүрэвбаатар овогтой Мөнхтулга
Оюун овогтой Эрдэнэ-Өрнөх. Өмнөговь аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан, Цахим Говь ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг
Наранчулуун овогтой Жавзанпагма. АН-ын ҮБХ-ны гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
Хаш-Эрдэнэ овогтой Эрдэнэбаатар. “Мониполо” ХХК-ийн захирал, Монголын Жюү Жицүгийн холбооны ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн
Энхбаяр овогтой Мөнхсайхан. Ремикон ХК-ийн СЕО, Эрх Чөлөө хөдөлгөөний Зохицуулагч, АН-ын ҮБХ-ны гишүүн
Энхбаяр овогтой Цэцэгсайхан. Дэлхийн Зөн ОУБ-т 12 жилийн хугацаанд ажилласан. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах хүрээнд Хүчирхийллийг хамтдаа зогсоох үндэсний аянд нэгдэн ажиллаж байгаа, АН-ын ҮБХ-ны гишүүн.
Дорж овогтой Мөнхнаран. Баянзүрх дүүргийн АН-ын намын дэд дарга
Содномдорж овогтой Санасэр. Харвардын Их Сургуулийн Кеннидигийн Сургуулийн төрийн удирдлагын магистр, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн багш
Батбаяр овогтой Жаргалан. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн, “Монгол түлхүүр” ХХК-ийн захирал