ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ

ВАШИНГТОН. /Reuters/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны урьдчилсан таамаглалаа бууруулжээ. Энэтхэг тэргүүтэй хөгжиж буй орнуудын өсөлт саарч буйтай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна.

ОУВС-гийн даваа гарагт танилцуулсан тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засаг 2020 онд 3.3 хувиар өсөх ажээ. Энэ нь 2019 оны ижил үзүүлэлтээс 0.4 хувиар их боловч тус байгууллагын өнгөрсөн 10 дугаар сарын урьдчилсан таамаглалаас 0.1 хувиар бага юм.

АНУ-ын эдийн засаг энэ онд 2 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд үүнийг өмнөх оныхтой харьцуулахад 0.3 хувиар бага бол БНХАУ-ын эдийн засгийг 6 хувиар өснө хэмээн таамаглаж буй нь өнгөрсөн оныхоос 0.1 хувиар буурсан үзүүлэлт болох ажээ.

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлүүдэд АНУ, Ираны хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, зарим улс оронд өрнөж буй эсэргүүцлийн ажиллагааг нэрлэжээ. 

admin

Read Previous

Ц.Шинэбаяр: Гаалийн Ерөнхий газар авлигын эрсдэл хамгийн өндөртэй гарсан

Read Next

SPEAK OUT: Хотын гишүүд орон нутагт мандатаа “булаалгах”-ыг хүсэхгүй байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *