Нийслэлийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 186 барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлт баталгаажсан байна. Үүнээс 32 барилга байгууламж ашиглахыг зөвшөөрсөн ногоон гэрчилгээ авсан байна. Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх /энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, ажлын долоон өдрийн дотор ашиглалтын гэрчилгээ олгоно/ заалтын дагуу ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга байгууламж ашигласан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.