Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд удаж буй.
Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан шүүгч нарын ажлын
ачаалал эрс нэмэгдсэн, зарим шүүх танхимын үйл ажиллагаа бүр зогссон
байгаа гэх мэдээллийг өчигдөр шүүгчид хэллээ.
Тэгвэл дээрх шүүгчдийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр “Би нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаар
АТГ болон Улсын Ерөнхий прокурорт албан бичиг явуулсан. Энд бүхэл бүтэн
шүүхийн үйл ажиллагаа зогсчихлоо. Хуульд заасан хугацаа гэж сунгаад
байлгүйгээр хурдан шалгаж шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Саяхан Нийслэлийн прокурорын газраас лавлаж асуулаа. Тус газраас энэ
сарын 10 гэхэд нэг тийшээ болгочих байх гэдэг зүйлийг хэлсэн.
Өнөөдөр Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа зогсчихсон,
хэдэн зуун хэрэг шийдэгдэхгүй дараастай хүлээж байна. Үүнийг хаана,
хаанаа сайн ойлгох хэрэгтэй.
Гэхдээ тэд шүүгч нарын нарийн төвөгтэй асуудлыг хөнгөн шийдэхгүй гэх
үүднээс хугацаа хэрэгтэй байгаа юм билээ. Ямартай ч энэ хэрэгт их
анхаарч байгаа гэдгээ хэлсэн” гэв.