Төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж иргэдийн цагийг
хэмнэдэг ТҮЦ машин хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна.
Үйлчилгээнд нэвтэрснээс хойш давхардсан тоогоор ТҮЦ машин 6 сая гаруй
үйлчилгээг үзүүлээд байна. Иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах
үүднээс “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам”-тай хамтран “Бүрэн
дунд боловсролын гэрчилгээний лавлагаа” болон “Суурь боловсролын
гэрчилгээний лавлагаа” ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Ингэснээр
нийслэлийн 77, орон нутагт байрлах 33 ТҮЦ машины хаанаас ч иргэний цахим
үнэмлэхээ ашиглан тухайн лавлагааг авах боломж бүрдлээ.