Монголбанк эхний хагас жилд 7.8 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2024 оны 6 дугаар сард 1,692.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.8  тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 209.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 492.6 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.   

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   6 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 252,783.17 төгрөг байв.

admin

Read Previous

Монголбанк Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Төв банкнуудын Төлбөр тооцооны системийн талаарх ээлжит хуралдааныг зохион байгуулж байна

Read Next

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *