Своп хэлцэл: 2023 онд 1.5, 2024 онд 4.5 тэрбум юанийг эргэн төлжээ

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд 5 тэрбум юань буюу 1 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг анх 2011 онд байгуулсан билээ.

Үүнээс хойш своп хэлцлийн ерөнхий гэрээний дүнг 2012, 2014 онуудад тус бүр 5 тэрбум юаниар нэмэгдүүлж 15 тэрбум юаньд хүргэсэн.

Харин гэрээний хугацааг 2014, 2017, 2020, 2023 онуудад тус бүр 3 жилээр сунгаж ирсэн.

Дүрслэл. Своп хэлцлийн ашиглалт, эргэн төлөлт

* 2024 оны 5 дугаар сарын эцсийн байдлаарх хэмжээ

Эх сурвалж: Монголбанк

Монголбанк нь своп хэлцлээс 2012-2016 оны хооронд 1.8 тэрбум ам.долларыг ашиглажээ.

2017-2022 онуудад своп хэлцлийн гэрээний хугацааг сунгаж, хүүг төлөх замаар хойшлуулж ирсэн.

Улмаар гадаад валютын улсын нөөцөд үзүүлэх гадаад секторын дарамт харьцангуй тогтворжсон тул Монголбанк нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, Төв банкны хүүгийн зардал, алдагдлыг бууруулах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өр төлбөрөөс 2023 онд 1.5 тэрбум, 2024 онд 4.5 тэрбум юанийн эргэн төлөлтийг тус тус гүйцэтгэсэн байна.

Ийнхүү 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар своп хэлцлийн ашиглалтын үлдэгдэл 6 тэрбум юань болж 2016 оны эцсийн түвшнээс 2 дахин бууруулжээ.

admin

Read Previous

127761 иргэн, ААН зээлээ төлж, чанаргүй зээлдэгч ангиллаас гарчээ

Read Next

“Т” картаа ашиглан Хонконгд төлбөр тооцоо хийх боломж нээгдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *