Монголбанк: Арилжааны банкнууд IX/01-нээс ипотекийн зээлийг хэвийн олгож эхэлсэн

Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл VII сарын эцсийн байдлаар 6.9 их наяд төгрөг давж, өмнөх сараас 0.3 хувиар өсжээ.

Есдүгээр сарын нэгнээс эхлэн арилжааны банкнууд ипотекийн зээл олголтыг хэвийн үргэлжлүүлж буйг Монголбанк мэдээллээ.

2023 оны хоёрдугаар хагасаас Монголбанк ипотекийн хөтөлбөрөөс гарах зорилтын хүрээнд Засгийн газар, Төв банкны хамтарсан ажлын хэсэг гарч хэд хэдэн хувилбар дэвшүүлсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм. Тиймээс дээрх хөтөлбөрийг хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэх хүртэл Монголбанк эх үүсвэрийг нь шийдвэрлээд явах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ.

Долоодугаар сарын нэгнээс  наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд арилжааны банкнууд зургаан хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 35 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэр гаргаад байсан ч санхүүжилт тодорхойгүй байсан тул түр хугацаанд зогсоод байсан юм.

admin

Read Previous

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ

Read Next

Монголбанк: Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгална

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *