П.Ганхүү: Энэ жил Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар таван сая тонн ачаа тээвэрлэнэ

“Монголын төмөр зам” компаниас “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр баригдах төмөр замууд” сэдвийн хүрээнд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр “Монголын төмөр зам“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү хэлэхдээ “Монголын төмөр зам компани 2008 оны гуравдугаар сард байгуулагдсан. 

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажил дуусаад, өнгөрсөн жил туршилтын тээвэр явсныг та бүхэн мэднэ. Үндсэндээ 136 мянган тонн нүүрс Тавантолгой-Зүүнбаян- Сайншанд-Эрээн чиглэлд экспортод гарсан.

Энэ жилийн хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар таван сая тонн ачаа тээвэрлэх гол зорилготой байгаа. Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлд 300 км яваад урагшаа Ханги руу салах юм. Үүнтэй холбоотойгоор зүтгүүр вагоны асуудлаа шийдэхээр шуурхай ажиллаж явна.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил боомтын сэргэлтийг чухалчлан үзэж буй юм. Ялангуяа урагшаа чиглэсэн боомтуудад гарцаа нэмж, бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэхгүй бол болохгүй.

Засгийн газраас “Монголын төмөр зам” компанид баруун болон зүүн босоо төмөр замын концессыг хэрэгжүүлэх эрхийг олгосон тул хамтрагчаа сонгох ажил эцэслэгдэж яваа. Өрөөр хэлбэл,

  • Баруун босоо: Арцсууриас яваад, Шивээхүрэнгээр гарах зам
  • Зүүн босоо: Чойлбалсангаас Бичигт хүрэх зам гэсэн үг” хэмээн ярилаа.

admin

Read Previous

Т.Доржханд: Нүүрсний хулгай, Хөгжлийн Банкны асуудалд хариуцлага тооцохгүй, мартуулах гээд байна

Read Next

Төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээ хийж, чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *