Ардчилсан Нам(АН)-ын Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-ны ээлжит бус хурал нэгдүгээр сарын 19-ний өдөр болж, намынхаа даргад БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг сонгохоор дэмжсэн.
Тэгвэл Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгож, батламжилсан тухай материалыг ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл өнөөдөр Улсын Дээд Шүүхэд хүлээлгэн өглөө.
Харин Улсын Дээд Шүүхээс “Ардчилсан Намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх агуулгатай өргөдөл ирүүлсэн. Нийт шүүгчийн хуралдаанаар намын даргаар батламжлах эсэхийг шийднэ” гэв.