Л.Оюун-Эрдэнэ: Т.Аюурсайхан улсад 22 жил ажилласан туршлагатай тул ХНХ-ын сайдаар ажиллахад тохирно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулж байна. 

Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн Үндсэн хуульд заажээ. Засгийн газрын гишүүн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-д тангараг өргөнө. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Т.Аюурсайхан нь улсад 22 жил ажилласан туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллахад тохирно гэж үзэж байна” гэлээ. 

admin

Read Previous

Ч.Хүрэлбаатар: Хууль батлаад мах, гурил, шатахууны үнэ тогтворжихгүй

Read Next

Х.Нямбаатар: Голомт банк ямар ч тендергүй, оффтек нөхцөлөөр төмөр замын төслийг аваад явж байгаа. Банк банкныхаа л ажлыг хийх ёстой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *