Хөгжлийн банкны нийт зээл, хүүгийн өрийн үлдэгдэл 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
Нийт 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл, хүүгийн өрийн үлдэгдэл байгааг Хөгжлийн Банк мэдээллээ. Үүнээс
- 31 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 874.5 тэрбум төгрөгийн багц,
- 69 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн багц байна.
ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХИЙГЭЭГҮЙ ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧИД
Эх сурвалж: Хөгжлийн Банк
Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй хувийн хэвшлийн томоохон компаниудын зээлийн мэдээллийг тус банкнаас танилцуулсныг дээрх зургаар харуулав. Зээлийн эргэн төлөлтийн мэдээг 2022.01.20-ны өдрөөс 2022.09.30-ны өдөртэй харьцуулжээ.
Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй төрийн өмчит зарим томоохон компаниудын зээлийн мэдээллийг доор харуулав.
Эх сурвалж: Хөгжлийн Банк
Төрийн Орон сууцны корпорац, Буянт-Ухаа 1, 2 дугаар хорооллын зээл, хүүгийн үлдэгдэл 2022.01.20-ны өдрийн байдлаар 171.1 тэрбум төгрөг байсан бол 2022.09.30-ны өдрийн байдлаар 181.9 тэрбум төгрөг болж өсжээ.Хөгжлийн банкны зээлээр баригдаж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээс онцлоход, Тавантолгой цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 45.8 тэрбум төгрөг /2022.01.20/ байснаас 55.7 тэрбум төгрөг /2022.09.30/ болсон бол Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 43.2 тэрбум төгрөг /2022.01.20/ байснаас 53.4 тэрбум төгрөгт /2022.09.30/ хүрээд байна.
Монголбанкны актаар тогтоосон ангилал эсхүл хөндлөнгийн аудитын байгууллагаас тогтоосон ангиллын аль муу хувилбарыг сонгосон болохыг тус банкнаас тайлбарлав.