НЗДТГ нь СU сүлжээг эзэмшигч “Премиум Групп” ХХК-тай нийслэлийн хүн амыг эрүүл хүнсээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжихэд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Мөн хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд анхааран ажиллах юм. Энэ хүрээнд НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, “Премиум Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганболд нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.