“МҮИС гэх нэр МУИС-д хадгалагдах эрхзүйн орчин бүрдсэн”

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн 80 жилийн ойн арга хэмжээний үеэр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС 80 жилийн хугацаанд бичиж үлдээсэн байна.

1992 онд Монгол Улсын Ардын их хурлын тогтоолоор Монгол Улсын Үндэсний их сургууль хэмээх нэр МУИС-д олгогдсон. Иймээс МҮИС гэх нэр бол МУИС-ийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн туршлагаар бичсэн түүх юм. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр, хэн нэгэн этгээдэд МҮИС гэх нэрийг өмчлүүлж, ашиглуулж болохгүй. Тэгвэл гэмт хэрэг болно.

Тийм учраас өнөөдрийн хурлаар МҮИС гэх нэр МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарлаа. Энэ талаарх маргаан олон жил үргэлжилсэн. Хамгийн сүүлд оюуны өмчийн маргаанд МУИС ялсан. Тиймээс МҮИС гэх нэр МУИС-д хадгалагдах эрхзүйн орчин бүрдэж байна” гэлээ.


БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас NTV телевизийн сэтгүүлч “Та илтгэлдээ энэ жилдээ багтаан МУИС-ийн нэрийг МҮИС болгох тухай дурдлаа. Үүнд ямар зохицуулалт хийх вэ” хэмээн асуухад дараах тайлбарыг өгөв.

admin

Read Previous

Д.ГАН-ОЧИР: ИНФЛЯЦ, ВАЛЮТЫН ХАНШИЙН АСУУДЛАА ШИЙДЭХЭД ТӨСВИЙН, МӨНГӨНИЙ, САНХҮҮГИЙН БОДЛОГОО ЧИГЛҮҮЛЭЭД, АСУУДЛАА ШИЙДЬЕ

Read Next

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *