ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ЦЭЦ ДҮГНЭВ

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг  Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт  гаргалаа.

    Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалт нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авахтай холбоотой процессын явцад завсрын шийдвэр гаргах журмыг тогтоосон байх бөгөөд  Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг хязгаарласан шинжгүй, хууль зүйн процессын суурь зарчмуудад нийцсэн байна гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.

admin

Read Previous

Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

Read Next

ИРЭХ ДАВАА ГАРИГААС ЭХЛЭН 100 АЙЛ ДАХЬ УБЕГ-ЫН БАЙРАНД ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЛЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *