XII АНГИЙН СУРАГЧДЫГ ЭЕШ-Д БЭЛДЭХ НӨХЦЛӨӨР ХАНГАХЫГ ДААЛГАВ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ингэснээр ирэх есдүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдэж байгаа юм.

Улсын хэмжээнд 1088 сургалтын төв байна. Мөн төгсөх ангийн сурагчдад танхимын сургалтаар сургууль тус бүр давтлага өгч их дээд сургуулийн элсэлтэд бэлдэх нөхцлөөр хангахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгасан байна. Давтлагыг УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг удаад  анги танхимд 10-аас хэтрэхгүй сурагч, сургуулийн хэмжээнд 40-50 хүртэл сурагч байхаар тооцож ажиллахыг үүрэг болгов.

admin

Read Previous

ЁС СУРТАХУУН ТАНЬ БИЕ ДААСАН УУ, НЭР ДЭВШИГЧИД ЭЭ

Read Next

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХЯЗГААРЛАЛАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *