“Страто” компани Засгийн газрын эсрэг зарга гаргаж шүүхэд ялагджээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал хаягаараа дамжуулж мэдэгдлээ.
Тэрбээр “Засгийн газрын баталсан АМНАТ-ын журамтай холбогдуулан зарга үүсгэсэн Стратогийн захиргааны хэргийн давах шатны шүүх хурал сая дууслаа. Шүүхийн шийдвэр Засгийн газрын талд бүрэн гарлаа. Үндсэн хуулиараа бол Ашигт малтмал бол ард түмний мэдэлд байдаг болохоос компаний мэдэлд байдаггүй ээ. Шударга шүүгчдэд баярлалаа” хэмээжээ.