

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 30-ыг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Мөн хуралдаанаар Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажилтай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байна.