УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлаар нууц санал хураалт явуулснаар үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулсан юм.
Тэгвэл үдээс хойших хуралдааны эхэнд нууц санал хураалтын хуудсыг тоолж, дүнг танилцууллаа. Санал хураалтад 47 гишүүн оролцжээ. Улмаар гишүүдийн 27 нь буюу 54 хувиийн саналаар УИХ-ын гишүүнээс Б.Батзоригийг чөлөөлжээ. Дүнг танилцуулсны дараа Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг батлав.