Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн IPO босгох асуудлаар байр сууриа илэрхийлж, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуягт үүрэг даалгавар өгсөн байна.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: ““Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарахгүй, энэ төслийг бүхлээр нь хөгжүүлэх ёстой. Ингэхийн тулд Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох гээд ажил нь эхэлчихсэн байна. Бид 2019 онд өөрийнхөө ашгаар энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. 2020 онд бид бас ашигтай ажиллана. Одоо суурь бүтцийг барих хэмжээний хөрөнгө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д байгаа. Иймээс энэ Засгийн газрын үед IPO босгох шаардлагагүй” гэж Ерөнхий сайд хэлсэн. Бид өөрийн дотоод хүчин чадлаар өнөөдрийн хэмжээний 2020 онд зарцуулах бүх санхүүжилтийг хийчихнэ. Ингэхдээ ашгийн орлогоор, нүүрс худалдан борлуулах замаар санхүүжилтээ шийднэ” гэлээ.