Засгийн газрын хуралдаанаар БНСУ болон Японд эх орон руугаа ирэх хүсэлт гаргаад буй монголчуудаасаа эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай иргэдээ авах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Монгол руу ирэх олон улсын нислэг зогссон. Иймээс эхний ээлжинд тухайн улсуудын эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр явсан хүмүүс болон ахмад настан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй хүн гэх мэтчилэн шалтгаантай иргэдээ авчрах шийдвэр гараад байгаа аж.