“Бадрах энержи” компанийн ажилтан 57 настай франц эрээс коронавирус илэрсэнтэй холбоотойгоор хот хоорондын зам хаах шийдвэр УОК-оос гаргасан. харин одоо Нийслэлийн онцгой комисс хуралаж байна. Хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдийг энэ сарын 16 хүртэл тусгай зохицуулалтаар явуулахаар ярилцаж буйг эх сурвалж мэдээллээ. Тодорхой шийдвэрийг эргэн мэдээлэх болно.