Хөвсгөл аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймагт шинэ төрлийн коронавирусийн халдвар байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байсан бөгөөд өнөөдөр шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдуудад нэг нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Шинжилгээний хариу маргааш гарна.