Ерөнхийлөгчөөс ирүүлсэн “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” төсөлд санал авахаар Засгийн газарт ирүүлсэн. Үүнийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна.
Тодруулбал, Улсын Онцгой комисс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Улмаар Ерөнхийлөгч цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоохтой холбоотой зарлиг гаргаж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн юм.
Харин одоо уг асуудлыг УИХ-аар хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргах юм.