АНКАРА. /Anadolu/. Туркийн Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар бүс нутгийн асуудлыг утсаар хэлэлцсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
Талууд Хойд Африк болон бүс нутгийн нөхцөл байдал, тэр дундаа Ливийн асуудлыг зохицуулах талаар хэлэлцсэн гэж мэдэгдэлд дурдсан байна.