Манай улс бүх ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийгээд экспортлох юм бол
жилд 4.7 их наяд төгрөг олох боломжтой аж. Гэтэл өнөөдрийн байдлаар 1.2
их наядын борлуулалттай байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Монголын хаан
ширхэгт ноолуур нь дэлхийд брэнд болох ёстой. Байгалийн өгөгдөл, өөрийн
онцлог чанараараа хосгүй. Хамгийн гол нь бид техник технологио
сайжруулж, өнгө, загвараа өөрчлөх хэрэгтэй. Манай улс жилд 10 тонн
ноолуур бэлдэж, 40 хувийг нь дотооддоо боловсруулдаг. Үүнийг 60 хувьд
хүргэхийн тулд боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлнэ” гэв.
Засгийн газраас хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр “Үйлдвэржилт
20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг өнгөрөгч онд батлуулсан. Хөтөлбөр
батлагдсанаас хойш ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд нийт 188 тэрбум
төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр
ажлын байрыг үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувиар нэмэгдүүлж, 1500 ажлын
байрыг бий болгож, борлуулалтыг 27 хувиар өсгөсөн байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин