БНХАУ-ын Сангийн дэд сайд Ляо Минь худалдаа эдийн засгийн яриа хэлэлцээ хийхээр лхагва гарагт буюу өнөөдөр АНУ-ыг зорино.
“Ирэх 10 дугаар сард Вашингтон хотод болох БНХАУ, АНУ-ын худалдаа эдийн засгийн өндөр түвшний 13 дахь удаагийн яриа хэлэлцээг зохион байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Сангийн дэд сайд Ляо Минь тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ыг зорино” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.
Худалдааны маргааныг зохицуулах яриа хэлэлцээг БНХАУ, АНУ хэдэн сарын туршид хийсэн билээ. Харин 12 дахь удаагийн яриа хэлэлцээ хамгийн сүүлд өнгөрсөн 7 дугаар сарын 30-31-нд Шанхай хотод болсон бол 13 дахь удаагийн яриа хэлэлцээ ирэх 10 дугаар сарын эхээр Вашингтон хотод болно гэж БНХАУ-ын Худалдааны яам өмнө нь мэдэгдсэн билээ.