Токиогийн хөрөнгийн биржийн индекс огцом унажээ

ТОКИО. /Koydo/. АНУ, Хятадын худалдааны маргаан хурцадсантай холбоотойгоор Токиогийн үнэт цаасны зах зээл даваа гарагийн өглөө огцом унажээ.

Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “Nikkei” индекс даваа гарагийн арилжаа эхлэхэд 2.08 хувиар буурч, 20279.23 пунктыг заажээ. Түүнчлэн Токиогийн хөрөнгийн биржийн нэгдүгээр самбарт арилжаалагддаг бүх хувьцааны ханшийг тодорхойлогч “Тopix” индекс 30.17 суурь нэгж буюу 2.01 хувиар доошилж, 1472.08 пункт болсон байна.

Киодо агентлагийн мэдээлснээр, огцом уналт бараг бүх салбарт ажиглагдсан бөгөөд тээвэр, нефть болон нүүрсний салбар ханшийн уналтад илүү их өртжээ.

admin

Read Previous

Монголын хүүхдийн спортын 6 дугаар наадам болно

Read Next

Ерөнхийлөгч Х.Баттулга АмЧам-ын уулзалтад оролцож, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариуллаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *