

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг
үргэлжлүүлэн хийх юм.
Уг хуулийн төсөлтэй холбоотой 90 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа аж.