Дээд шүүх Лу.Гантөмөрийг Ардчилсан Намын даргаар бүртгэжээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг Ардчилсан Намын даргаар бүртгэсэн байна.

Лу.Гантөмөр, Д.Ганбат нарыг тус намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхэд талуудаас хүргүүлээд байв. 

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал нэгдүгээр сарын 19-нд болж, намын даргаараа Лу.Гантөмөрийг сонгосон билээ. Уг хуралд 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь саналын эрхтэй байжээ. Санал хураалтаар Лу.Гантөмөр 152 хүний санал авсан юм. 

БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийн намтар

Боловсрол:

  • 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
  • 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
  • 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
  • 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
  • 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
  • 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
  • 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

admin

Read Previous

Их Британид айлчилсан Украины ерөнхийлөгч сөнөөгч онгоц илгээхийг холбоотнууддаа уриаллаа

Read Next

Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар Туркийн ард иргэдийн уй гашууг хуваалцаж, эмгэнэл илэрхийлэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *