Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар Туркийн ард иргэдийн уй гашууг хуваалцаж, эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсдсэнд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Тэрбээр “БНТУ-ын олон муж, хот тосгоныг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд олон мянган хүний амь эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирч байгаад гүнээ гашуудаж, сэтгэл зүрх шимширч байна. Хүнд гамшигт амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхдөд болон түүхэн холбоотой Турк Улсын нийт ард иргэдэд Монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хүнд цаг мөчид Монгол Улс төдийгүй дэлхий нийт Туркийн ард түмний уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцаж байна. Улс орнуудын үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж гамшгийн хохирол, хүндрэлийг бага ч болов нимгэлнэ гэж найдаж байна. Турк Улс энэхүү хүнд сорилтыг дэлхийн улс түмний хамт даван туулна гэдэгт бүрэн итгэж байна” хэмээв.

БНТУ-ын Элчин сайд Зафер Атеш “Байгалийн гамшигт 10 гаруй мянган хүн амиа алдаж бидэнд маш том гарз, хохирол учраад байна. Хүнд цагт аврах багаа илгээсэн цөөхөн орны нэг нь Монгол. Монгол Улс ковидыг амжилттай даван туулсан. Цар тахлын үед сайн ажилласан, туршлагатай, сор болсон залуусаа манай улсад илгээлээ. Монголын баг гамшгийн голомтод ажиллаж, хүний амь аварч байна. Бидэнтэй хамт байгаа монголчууддаа гүн талархал илэрхийлье” гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

зураг

 ГХЯ

Бүгд Найрамдах Турк Улсын олон муж, хотыг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд олон мянган хүний эрдэнэт амь эрстэж, асар их гарз хохирол учирсанд ахан дүүсийн холбоотой Туркийн нийт ард түмний уй гашууг хуваалцаж, гүн эмгэнэл илэрхийлэв.

Энэ хүнд цаг мөчид монголын ард иргэд Туркийн анд нөхөдтэй зүрх сэтгэлээрээ байнга хамт байх болно.

Бид бүхний сэтгэлийн дэм гамшигт өртсөн хүмүүс, тэдний гэр бүл, анд нөхөд Туркийн нийт ард иргэдийн уй гашуу, хүндрэл бэрхшээлийг бага ч болов нимгэлнэ гэж найдаж байна гэлээ.

зураг

 ГХЯ

зураг

 ГХЯ

admin

Read Previous

Дээд шүүх Лу.Гантөмөрийг Ардчилсан Намын даргаар бүртгэжээ

Read Next

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ НИЙТ ХҮН АМЫН 25.7 ХУВЬ ХАМРАГДСАН БАЙНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *