257 оролцогчтой Хөгжлийн Банкны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Улаанбаатар чуулгын байранд хийнэ

“Хөгжлийн Банк”-ны хэрэгт холбогдсон нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 15-ны өдрийн 09:00 цагт Улаанбаатар чуулгын байранд хийх болсныг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв. 

Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-өөс “Олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг хийх танхимын зай талбай хүрэлцээгүй байгаа учраас шүүхийн байрнаас бусад газарт хийх” саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан тавьсан юм

Уг саналыг үндэслэн сайд Х.Нямбаатар хоёрдугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт хүргүүлж байв.Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.

admin

Read Previous

Монгол Америкийн эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлнэ

Read Next

Их Британид айлчилсан Украины ерөнхийлөгч сөнөөгч онгоц илгээхийг холбоотнууддаа уриаллаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *