Монгол Америкийн эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.02.09/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буагантай уулзаж, агаарын тээврийн шууд нислэг, төмөр замын болон далайн тээврийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.

Сайд С.Бямбацогт “Монгол Улс,  АНУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. 2023 оны тавдугаар сард багтаан Монгол, АНУ-ын хооронд Агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангахад хамтран ажиллах саналтай байна. 

Хоёр улс хооронд шууд нислэгтэй болсноор эдийн засаг, аялал жуулчлалын харилцаа өргөжин тэлж, иргэд хямд үнээр, богино хугацаанд нисэх боломжтой болно. Тиймээс нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулахад техникийн туслалцаа үзүүлэхийг хүсэж байна.



Бид өнгөрсөн онд шинээр гурван төмөр зам барьж, ашиглалтад оруулж 3.5 сая.тонн ачаа тээвэрлэлээ. Энэ онд баруун болон зүүн босоо чиглэлийн 2000 гаруй км төмөр замын төслийг эхлүүлнэ. Тиймээс шаардлагатай зүтгүүрийг худалдан авах, шуурхай татан авчрахад дэмжлэг үзүүлж, цаашлаад хуурай боомт, тээвэр, логистикийн төв байгуулах тал дээр туслалцаа үзүүлэхийг хүсье” хэмээв.

Элчин сайд Ричард Буаган хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа, Агаарын тээврийн хэлэлцээрийг батлуулахад онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ.

admin

Read Previous

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгав

Read Next

257 оролцогчтой Хөгжлийн Банкны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Улаанбаатар чуулгын байранд хийнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *