“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгав

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг өнөөдрөөс эхлэн дахин нэг сараар сунгажээ. 

Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд нэг сарын хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарч байв.

Улмаар энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр дээрх хугацааг нэг сараар сунгасан юм.

admin

Read Previous

Далайгаас гаргаж авсан Хятадын агаарын бөмбөлгийн зургийг Пентагон анх удаа нийтэд үзүүлжээ

Read Next

Монгол Америкийн эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *