Далайгаас гаргаж авсан Хятадын агаарын бөмбөлгийн зургийг Пентагон анх удаа нийтэд үзүүлжээ

АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчин өчигдөр Атлантын далайн уснаас гаргаж авсан Хятадын агаарын бөмбөлгийн үлдэгдлийн гэрэл зургийг анх удаа олон нийтэд үзүүлжээ.

Тагнуулын зориулалттай гэж сэжиглэж буй уг бөмбөлгийг Бямба гарагт Өмнөд Каролина мужийн эргээс холгүй байрлалд F-22 сөнөөгч онгоцноос пуужингаар харваж, унагасан юм.

Хятад улс уг агаарын бөмбөлгийг хүчтэй салхины улмаас жолоодлогоо алдсан цаг уурын судалгааны зориулалттай техник гэж тайлбарлаж байгаа.

зураг

F-22 сөнөөгч онгоц 17,700 метрийн өндөрт нисэж байхдаа нэг ширхэг AIM-9X Sidewinder агаар-агаар ангиллын пуужинг ойролцоогоор 18,000-20,000 метрийн өндөрт нисэж явсан агаарын бөмбөлөг рүү харвасныг АНУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Ямар зориулалттай техник АНУ-ын агаарын орон зайд нэвтэрснийг тодорхойлох зорилгоор унасан агаарын бөмбөлгийн үлдэгдлийг далайн уснаас гаргах ажиллагааг сүүлийн өдрүүдэд гүйцэтгэсэн юм.

Бөмбөлгийг ачаатайгаа нийлээд 60 метр орчим өндөртэй байсан гэж албаныхан мэдээлжээ.

admin

Read Previous

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд хилийн хориг тавилаа

Read Next

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *