Ш.Батхүү нарыг гэм буруутайд тооцов

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан арав хоног үргэлжилж түр завсарлалаа.

Шүүхээс Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор 5 хоногийн завсарлага авчээ.

Эргэн сануулахад “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга явсан Г.Амарбат болон “Алтжин групп”-ийн ерөнхий захирал, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Английн “Стандарт” банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүв.

admin

Read Previous

Рио Тинто Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources Ltd” (TRQ.TO) -ийн 49 хувийг авах хэлцэл хойшлогджээ

Read Next

“Эрдэнэт үйлдвэр”-т ₮257 саяын хохирол учруулсан удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *