“Эрдэнэт үйлдвэр”-т ₮257 саяын хохирол учруулсан удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсээс 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн дунд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Г” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг багтаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтан “О” хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 56,000,000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэх хэрэг болон Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийтийн албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 716 хэрэг шалгагдаж байгаа аж.

Мөн өнгөрсөн долоо хоногт АТГ-аас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн таван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бол эрүүгийн хоёр хэргийн 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

admin

Read Previous

Ш.Батхүү нарыг гэм буруутайд тооцов

Read Next

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанааг томилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *