Рио Тинто Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources Ltd” (TRQ.TO) -ийн 49 хувийг авах хэлцэл хойшлогджээ

Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг Канадын “Turquoise Hill Resources Ltd” (TRQ.TO) компани өчигдөр болох байсан хувьцаа эзэмшигчдийн уулзалтаа долоо хоногоор хойшлуулж, энэ сарын 8-нд болгожээ. Хурлаар компанийн хяналтын багцыг эзэмшигч “Рио Тинто”-гийн зүгээс жижиг хувьцаа эзэмшигчдэдээ тавиад буй, Оюу толгой дахь хувь эзэмшлийг 3.3 тэрбум ам.доллароор худалдаж авах саналыг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулах юм.

“Рио Тинто”-гийн энэ саналыг жижиг хувьцаа эзэмшигчид өмнө нь “Төслөөс ирээдүйд хүртэх үр ашгийг тооцоолоогүй” хэмээн буцааж байсан билээ. Тэр хэрвээ саналыг хүлээж авбал “Рио Тинто”-гийн нөлөө үлэмж бэхжиж, эсрэгээрээ Монголын нөлөөлөл буурна. “Оюутолгой” төслийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, үлдсэн 66 хувийг “Turquoise Hill Resources Ltd” /100 хувь гэж үзвэл “Рио Тинто” 51, “Айвенхоу майнз” 49 хувь/ эзэмшдэг юм.

Компанийн хувь эзэмшигчид олон байх тусмаа хяналтын багц эзэмшигчид ашиггүй байдаг зүй тогтол бий. “Рио Тинто” өнгөрсөн жил яг энэ сул талыг ханатлаа амсаж, хэд, хэдэн улсын шүүх дээр зэрэг хэрэг үүсгүүлэн, энэ байдал нь Монголын талд маш ашигтай туссаныг бид мэдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, зардал нэрээр өсгөсөн хоёр тэрбум гаруй ам.долларыг хүчингүй болгож, ирээдүйд үүсэх ихээхэн хэмжээний өр төлбөрөөс чөлөөлөгдөхөд жижиг хувьцаа эзэмшигчдийн “Рио Тинто”-той үүсгэсэн маргаан багагүй нөлөөлж, тус болсон юм.

Хэрвээ жижиг хувьцаа эзэмшигчид үгүй болбол манай талд ашигтай байдал дахиж үүсэхгүй.

admin

Read Previous

Гурван секундэд нэвтэрч гарах боломжтой шинэ системийг Улаанбаатарын найман товчоонд суурилуулжээ

Read Next

Ш.Батхүү нарыг гэм буруутайд тооцов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *