М.Мөнхболд: “U-Money” картыг хүнсний дэлгүүр, үйлчилгээний газруудад цэнэглэдэг болсноор цэнэглэх цэгийн тоо 200-гаар нэмэгдэж байгаа

Иргэд автобусаар зорчих “U-Money” картаа зөвхөн автобусны буудлуудад байрладаг гэрээт цэгүүдэд  цэнэглэдэг байсан.  Энэ нь хүрэлцээ муутай учраас иргэдэд багагүй чирэгдэл учруулдаг талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл, энэ асуудал шийдэгдэж, иргэд өөрт ойр байрлах хүнсний дэлгүүр болон үзвэр үйлчилгээний газруудад “U-Money” картаа цэнэглэх боломжтой болжээ.

Энэ талаар бид “Улаанбаатар смарт карт” компанийн “Шинэ бизнес төсөл”-ийг дэмжих албаны дарга М.Мөнхболдоос тодрууллаа.

-Иргэд хүнсний дэлгүүр болон үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ U-Money” картаа цэнэглэх боломжтой болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-“Улаанбаатар смарт карт ХХК”-иас үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Кассын “ПОС” төхөөрөмжөөр дамжуулан картаа цэнэглэх боломжийг бий болгосон.  Тодруулбал, 2019 онд карт цэнэглэх гэрээт цэгүүдийн тоог нэмэх, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажлуудыг төлөвлөн хийж, өчигдрөөс эхлэн кассын “ПОС” төхөөрөмжөөр дамжуулан картаа цэнэглэх үйлчилгээг албан ёсоор ажлаа эхлүүлсэн. Өмнө нь гэрээт цэгүүд зөвхөн автобусны буудлын ард үйлчилгээ явуулж байсан бол одооноос эхлээд худалаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж буй найман нэрийн дэлгүүр, үйлчилгээний төвүүд кассын пос төхөөрөмжөөрөө  “U-Money” картыг цэнэглэх боломжтой болж байна. Энэ ажил 2019 оны 1 сараас эхлэн хөгжүүлэлтийн болон системийн ажлууд хийгдсэн бөгөөд өнөөдөр үйлчилгээгээ албан ёсоор эхлүүлж байна.

-Кассын “ПОС” төхөөрөмжтэй дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд танайхтай гэрээ байгуулж хамтарч ажиллана гэсэн үг үү?

-Эхний ээлжинд зөвхөн “Тауэр” софт” компанийн кассын “ПОС” төхөөрөмжтэй дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд “U-Money” карт цэнэглэх нэмэлт том төхөөрөмж ашиглахгүйгээр кассын программаараа дамжуулан цэнэглэх боломжийг бүрдүүлсэн. Тэгэхээр Тауэр” софт” компанийн кассын “ПОС” төхөөрөмжтэй ААН-үүд манай дээр болон “Тауэр” софт” компани дээр очоод гэрээгээ байгуулаад “U-Money” карт цэнэглэх боломжтой  болно.

-Хүнсний дэлгүүр болон үзвэр үйлчилгээний газруудад “U-Money” картаа цэнэглэх боломжтой болсноор карт цэнэглэх цэг хэдээр нэмэгдэж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд U money карт цэнэглэх, борлуулах 500 гаруй гэрээт цэг байдаг. Кассын Пос-оор цэнэглэх үйлчилгээ нэвтэрснээр цэнэглэх цэгийн тоо 700 гаруй болж нэмэгдэнэ. Ирэх 2020 онд энэ тоог 2000 болгож нэмэгдүүлэх зорилт тавин аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.

“U-MONEY” картын үлдэгдлийг буцаан олгодог болно гэж байсан. Энэ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Ирэх 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэвийн картны үлдэгдлээ бэлэн мөнгө хэлбэрээр буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн иргэн бүрт үлдэгдлийг нь буцаан олгох үйлчилгээ нэвтрүүлнэ. Өмнө нь бид зөвхөн эвдэрч, гэмтсэн, хугарсан автобусны “U-Money” картын үлдэгдлийг буцаан олгодог байсан бол одоо хүссэн хүн бүр буцааж авах боломжтой болж байгаа юм.

-Үлдэгдлээ буцааж авах хүсэлтээ байгаа хүмүүс танайд хандах уу?

-Картын үлдэгдлийг буцаан авах хүсэлтийг нэг цэгийн үйлчилгээний “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо” салбаруудад хүлээн авна.

-Үлдэгдлээ буцааж авахад шимтгэлтэй юу?

-Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг  л авна.

admin

Read Previous

Б.Төмөрбат: Банкны салбарт хийх хяналт, шалгалт илүү үр дүнтэй болно

Read Next

“BOEING” КОМПАНИЙН ТЭРГҮҮН ОГЦОРЛОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *