Д.Тогтохсүрэн: МАН-аас УИХ-ыг тараах тухай албан ёсны шийдвэр огт гараагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Миний бланк дээр УИХ-ыг тараах гарын үсэг зурсан зүйл байхгүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт  албан ёсоор гшүүд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулчихвал ясан юм бэ. Нэг талаас зардал хэмнэнэ. Нөгөө талаас УИХ-тай холбоотой шүүмжлэл их байна гэсэн зүйл гишүүд ярьж байгаа. Гэхдээ МАН-аас ч юм уу, УИХ дахь МАН-ын бүлгээс ч юм уу албан ёсны шийдвэр гарсан зүйл байхгүй. Албан бус мэдээллүүд яригдаад байгаа.

Би бол гарын үсэг зураагүй. УИХ-ын гишүүдийн хооронд, өрөөндөө ороод санал бодлоо солилцож байгаа ийм хэлбэрээр л ярьж байгаа болохоос манай намаас шийдвэр гаргасан зүйл огт байхгүй. Хэрвээ 51 гишүүн үнэхээр гарын үсгээ зураад УИХ-ын даргад өргөн барьвал л хэлэлцэнэ.

Үндсэн хуулийн эхийг баталсан. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Тиймээс өнөөдөр, маргаашийн аль нэгэнд бүлэг хуралдаад хоригийг авч хэлэлцэнэ. Намын бүлэг хуралдаж байж шийдэл гаргана. Энэ бол улс төрийн том асуудал. Би хувийн байр сууриа илэрхийлж болохгүй. Намын бүлэг хуралдсаны дараа байнгын хороо хуралдана. Тэгээд чуулган хуралдана. Тэгээд ээлжит бус чуулганыг хаах ажил бий. Ирэх хоёр дахь өдөр ээлжит чуулган эхэлнэ шүү дээ.

Ерөнхийлөгчийн хоригийн нэг дэхь үндэслэл нь ард нийтийн санал асуулга явуулах шаардлага байхгүй гэсэн үндэслэлээр. Хоёр дахь нь Үндсэн хуульд орсон өөрчлөлт нь хууль хэлбэртэй биш  гэсэн агуулгатай байсан. Энэ асуудлыг хууль хэлбэрээр явах уу, нэмэлт өөрчлөлт хэлбэрээр явах уу гээд жил гаран ярьсан шүү дээ. Хоригийг хүлээж авсан  тохиолдолд УИХ-ын Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол хүчингүй болж байна гэсэн үг. Ингэхээр шууд гуравдугаар хэлэлцүүлгээ парламент өөрөө хийгээд, өөрөө Үндсэн хуулиа батлана. Гуравдугаар хэлэлцүүлэг дээр 35 зүйл заалт бүрээр нь 57-оос дээш гишүүний ирцтэй хэлэлцэж батална.” гэв. 

admin

Read Previous

Бүсчлэлээр хуваахгүй бол замууд “0” зогсолт хийх нь

Read Next

Ерөнхийлөгчийн хоригийг “түшээд авах, түлхээд хаях”-ын аль нь ч бай, “нийлбэр өөрчлөгдөхгүй”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *