Бүсчлэлээр хуваахгүй бол замууд “0” зогсолт хийх нь

Жил бүрийн наймдугаар сарын 15-аас нийслэлийн замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд нийслэлчүүд замын түгжрэлд ажлын өдрийнхөө тал хувийг замын түгжрэлд зарцуулдаг боллоо. Иймээс иргэдийн зүгээс түгжрэлийг багасгах арга замыг эрэлхийлж байна. Үүний нэг нь өнгөрсөн наймдугаар сард эрчимтэй яригдсан Улаанбаатар хотын авто замыг гурван бүсчлэлд хуваах асуудал юм. Тодруулбал, Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хууль тогтоомжийн хүрээнд  ногдуулсан татвар, торгуулиа төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг А, В бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болж байв. Яг нь зохицуулалтыг Лондон, Стокгольм, Сингапур, Милан, Берлин зэрэг дэлхийн томоохон хотоос гадна маш олон жижиг болон дунд хот замын хөдөлгөөний бүсчилсэн  зохицуулалтыг хэрэгжүүлдэг.
Харин энэ ажлыг хэрэгжүүлэхэд нийслэлийн иргэдийн нэлээд хэсгийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Иймээс асуудлыг эргэн харж, дээрх зохицуулалт хийх ажлыг дахин нарийн судлахаар болсон юм. Гэвч сүүлийн өдрүүдэд нийслэлийн замын түгжрэл хэрээс хэтэрч, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Үүнээс үүдэн шийдвэр гаргах түвшинд ямар нэг шийдвэртэй алхам хийх шаардлага тулгараад байгаа нь бодит үнэн.
 Өнөөдөр Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. Судалгаагаар удахгүй нийслэлийн замын хөдөлгөөн “0” зогсолт хийх болчхоод байгаа аж. Иймээс  бүсчлэлийн системд оруулах ажлыг хийх нь хамгийн оновчтой алхам болж байна.
Иргэдийн зүгээс бүсчлэлийн систем яригдаж эхлэхтэй зэрэгцэн баян, ядуугийн ялгаа үүсгэнэ, татвар нэмэгдэнэ гэх сөрөг мэдээллийг түймэр шиг л тархаасан. Улмаар шийдвэр гаргагчдын зүгээс цахимд  орчинд санал асуулга явуулахад 10 мянган хүн оролцож, 40 хувь нь л дэмжсэнээр бүсчлэлийн системийн хэрэгжилт түр хойшлуулсан юм. Гэвч яг одоогийн нөхцөлд байдалд бүсчлэлийн системээ хэрэгжүүлэхээс өөр арга зам харагдахгүй байна. Иймээс асуудлыг холбогдох албаныхан энэ асуудлыг эргэн харах хэрэгтэйг сануулах хэрэгтэй биз. Нийслэлээс гаргасан бодлого шийдвэр нийслэлийн бүх иргэдэд 100 таалагдах албагүй. Анх дугаарын  хязгаарлалтын асуудал яригдаж, хэрэгжүүлж эхлэхэд нийслэлийн иргэдийн нэлээдгүй хэсгийн эсэргүүцэлтэй тулж байсан ч амжилттай хэрэгжээд өнөөдрийг хүрсэн. Яг үүн шиг бүсчлэлийг эргэн харж зоригтой хэрэгжүүлж эхлэхгүй бол замууд “0” зогсолт хийх нь цаг хугацааны асуудал болчихлоо.

admin

Read Previous

Цахим мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хөрөнгө зарцуулах шаардлагатай

Read Next

Д.Тогтохсүрэн: МАН-аас УИХ-ыг тараах тухай албан ёсны шийдвэр огт гараагүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *