Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нарын хамтарсан мэдээлэл

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон аравдугаар сарын 12-ны өдөр Парис хотын Элизейн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтан авлаа.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын мэдлэг, туршлагаа хуваалцахаар Францын Хөгжлийн агентлаг ирэх долоо хоногт Улаанбаатарт очно

Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгч нарт хандаж, хамтарсан мэдээллээ хийсэн юм.

зураг

Франц Улсын Ерөнхийлөгч Эмманул Макрон “Өнөөдөр бид хамтын хүсэл эрмэлзлээ бодитой болгож, уран ашиглалтын гэрээний протокол болон хоёр улсын Геологийн үндэсний алба хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах гэж байна.

Үүнээс гадна дотоодын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай техник хэрэгслийг өгнө. Франц, Монгол Улс иргэний аюулгүй байдлын салбарт онцгой хамтын ажиллагааг бий болгож, тоног төхөөрөмж нийлүүлэх, сургалт зохион байгуулсаар ирлээ.

Францын аж үйлдвэрийн салбар Монгол Улсыг хиймэл дагуул хөөргөх төсөлд хувь нэмрээ оруулах болно.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын мэдлэг туршлагаа хуваалцахаар Францын Хөгжлийн агентлаг дахин хөрөнгө оруулж, ирэх долоо хоногт Улаанбаатарт очихоор төлөвлөөд байна.

Хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг хүүхэд багачуудын хооллолт, хүнсний асуудал чухал. Ирэх долоо хоногт дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран ирэх долоо хоногт Парисын сургуулийн сурагчдын хооллолтын талаарх эвсэл сэдэвтэй хурал зохион байгуулах гэж байна.

Франц улс эхний ээлжийн монгол оюутнуудыг хүлээж авлаа. Оюутнууд франц хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа их, дээд сургуулийн лицейд суралцах юм. Ирэх жилүүдэд Франц улсад суралцах оюутны тоог 30-д хүргэнэ.

Бидний нэгдмэл үзлийг ноён У.Хүрэлсүхийн айлчлал илэрхийлж байна” хэмээн мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал асуудлаар санал бодлоо солилцож, түншлэлийн түвшингээ ахиулан онцгой эрхт түншлэлийн харилцаа тогтоосноо хамтран тунхагласан. Танай сайхан оронд хийж буй энэхүү төрийн айлчлал нь гуравдагч хөршийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, хамтарсан тунхаглалын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэгдэж байна.

Монгол Улс, Европын Холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна.

Нэн чухал ашигт малтмал, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, гамшигтай тэмцэх, байгаль орчин, гамшигтай тэмцэх, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл их байна.

Монгол, Франц улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгоход энэ удаагийн төрийн айлчлал зохих үүрэг гүйцэтгэж, манай хоёр орны онцгой эрхт түншлэлийг бататган бэхжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Нант хотод дэлгэгдэх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн” үзэсгэлэн нь манай хоёр улсын түүхэн харилцааг Франц улсад төдийгүй дэлхий нийтэд сурталчлан таниулахад ач холбогдолтой” хэмээн хэллээ.

Түүх соёлын арга хэмжээг дэмжсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон Засгийн газарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн хэллээ.

Мэдээллийн дараа гарын үсэг зурсан зургаан баримт бичиг:

  1. Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт Францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан
  2. Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт Францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан
  3. Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Орано групп”-ийн ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт
  4. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНФУ-ын “Thales Alenia Space” компанийн хоорондын харилцан ойлголцлын тухай Санамж бичигт Францын талаас “Thales Alenia Space” компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй, Монголын талаас Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал
  5. Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай чиглэлээр хамтран ажиллах тухай Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо болон Монголын Үндэсний геологийн алба хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт   Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү
  6. Бүгд найрамдах Франц улсын Геологи уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Геофизикийн ерөнхий компанийн  Геологийн шинжлэх ухааны менежер Никола Салаун, Монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн далбааг Парис хотын төв гудамжнуудад байрлуулж, өндөр зэрэглэлийн хамгаалалт гарчээ.

admin

Read Previous

ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авлаа

Read Next

Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатарыг НИТХ-ын санал хураалтаар 78.6 хувь нь дэмжив

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *