ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Парис хотын Элизейн ордонд өчигдөр албан ёсоор угтан авсан юм.

Энэ үеэр Францын төрийн хүндэт харуулын цэрэг жагсаж, үлээвэр найрал хөгжим марш алхаж, Монгол, Франц улсын төрийн дууллыг эгшиглүүллээ.

Элизейн ордон буюу Франц Улсын Ерөнхийлөгчийн ордон нь тус улсын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг өргөө бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын бэлгэдэл юм.

admin

Read Previous

Б.Анхбаяр: Алтанширээ суманд байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Read Next

Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нарын хамтарсан мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *