“ААН, байгууллагуудын цахилгааны төлбөрийг 14-28%-аар нэмэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна”

Эрчим Хүчний Яамнаас мэдээлснээр аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийг 14-28%-аар нэмэх шийдвэр өнөөдрөөс/2022.11.01/ хэрэгжиж эхэлж байна.Тодруулбал сард 5,000-аас кВт.цагаас доош хэрэглээтэй ААН-ийн цахилгааны төлбөрийг 14%, 5,001 ба түүнээс дээш кВт.цагийн хэрэглээтэй бол 28%-аар нэмж байгааг эх сурвалж хэлэв.

Харин уул уурхай, үүрэн телефоны оператор компани, банкны салбарын байгууллагын сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2,000 кВт.цагаас дээш 28%-аар нэмж байгаа юм байна. Эдгээр салбарынхныг санхүүгийн ачаалал даах чадвартай гэж үзжээ.

admin

Read Previous

14 хоногийн хугацаанд 19 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ

Read Next

Бизнесмэнүүд Оросын иргэний харьяаллаас гарч буй талаар Кремль байр сууриа илэрхийлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *