С.Хүрэлбаатар: Гадаадын банк оруулж ирж, бүтээн байгуулалт хийж буй ААН-үүдэд маш бага хүүтэй зээл олгомоор байна

Гадаадын банк оруулж ирэх эсэх талаар “Сэтгэшгүй” ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Гадаадын банкийг Монголд оруулж ирээд зээл авч чаддаг бол БНХАУ-ын барьж байгуулж байгаа махны үйлдвэрүүдтэй өрсөлдөх хэмжээнд очно. Манай улсын зээлийн хүү жилийн 24-30 хувь. Олон улсын банкны зээлийн хүү 2-3 хувь байгаа. Ингээд бодохоор монголчуудыг БНХАУ, ОХУ шулж байна уу? Үгүй. Бид өөрсдийгөө шулж байгаа. Үүнээс гарах арга зам бий. 

Тусгаар тогтносон улсаа авч үлдье гэвэл хүү багатай зээлийг ард түмэндээ олгох хэрэгтэй байна. Ялангуяа бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд маш бага хүүтэй зээл олгомоор байгаа юм” гэв. 

Түүнчлэн тэрбээр Засгийн газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх дараах ажлууд бий талаар байр сууриа илэрхийллээ. 

“Монгол Улсаа бид өөрсдөө хөгжүүлэх ёстой. Үүний тулд

  • Үйлдвэр хөгжүүлэхээр өгсөн гурван хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа болсон. Эдийн засаг бүрэн сэргээгүй тул энэхүү зээлийг аж ахуйн нэгжүүд төлж чадахгүй. Тиймээс нэг бол зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, үгүй бол тэглэх хэрэгтэй. 
  • Хөгжлийн Банкнаас орж ирсэн хөрөнгөөр дэлхийд тэргүүлэх чиглэлээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг санхүүжүүлмээр байна. 900 орчим тэрбум төгрөг орж ирсэн гэдэг ч 2024 оны сонгуульд зарцуулагдах гээд байгаа. Тиймээс Монголд хэрэгтэй төслийг санхүүжүүлмээр байна. 
  • Эрдэнэс Тавантолгой компанийн гаргаж байгаа ногдол ашгийг бүгд авахыг татгалзмаар байна. Энэ мөнгийг дулааны цахилгааны станцын ажилд зарцуулах хэрэгтэй. Дулаан, цахилгааныг үнэгүй болгомоор байна” гэсэн юм. 

admin

Read Previous

Их Британи улс анх удаагаа өнгөт арьстан ерөнхий сайдтай боллоо

Read Next

Итали улсын анхны эмэгтэй ерөнхий сайдаар Жоржиа Мелони томилогдов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *